1. “Спэйсхаб” үйлчилгээний нийтлэг нөхцөлүүд
1.1. Энэхүү үйлчилгээний зорилго нь үйлчилгээ үзүүлэгч тал нь үйлчилгээ авагч талд бараа, бүтээгдэхүүн-үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд нь зориулж “Спэйсхаб” аппликейшнаараа дамжуулан худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх төлбөрийн үйлчилгээг үзүүлэхэд оршино.
1.2. Энэхүү худалдан авалтын төлбөрийг хуваан төлөх үйлчилгээний нөхцөл буюу хэлцэлд үйлчилгээ үзүүлэгч тал /”Спэйсхаб” ХХК/, үйлчилгээ авагч тал /энэхүү үйлчилгээний нөхцөлд дурдсан шаардлагыг хангасан иргэн/-ууд оролцоно.
1.3. Энэхүү үйлчилгээний нөхцөл буюу хэлцэлд талууд Монгол Улсын иргэний хуулийг дагаж мөрдөнө.
1.4. Та манай үйлчилгээг авахын тулд 18 насанд хүрсэн, Эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэн байх гэсэн шаардлагуудыг хангах ёстой.
1.5. Энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд уг өөрчлөлтийн талаар таны цахим шуудан болон “Спэйсхаб” аппликейшнээр мэдэгдэнэ. Уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор уг өөрчлөлтийг зөвшөөрсөн, эсхүл зөвшөөрч байгаа эсэх талаараа мэдэгдээгүй тохиолдолд уг өөрчлөлт хүчин төгөлдөр болсон гэж үзнэ.
1.6. “Спэйсхаб” үйлчилгээ ашиглан хийсэн худалдан авалтын НӨАТ-ын баримт тухайн худалдан авалт амжилттай төлөгдөж дууссаны дараа хэрэглэгчийн и-мэйл хаягт илгээгдэх болно.
2. Үйлчилгээ үзүүлэгч талын эрх үүрэг
2.1. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон байгууллагын мэдээллийг хүлээн авч мэдээллийг аюулгүй байдлын чандлан хадгалах.
2.2. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон байгууллагын мэдээлэлд “Спейсхаб” тусламжтайгаар дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.
2.3. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг ашиглан үйлчилгээ авах эрхийн хэмжээг тодорхойлох.
2.4. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг “Спэйсхаб” ХХК-аас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглах.
2.5. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг “Спэйсхаб” аппликейшн болон түүний хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ашиглах.
2.6. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан журмын дагуу цуглуулсан мэдээллийг “Спэйсхаб” ХХК нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн “3.5”-д заасан зорилгоор “Спэйсхаб” аппликейшнийг хөгжүүлэгч “Ай Си Ти Групп” ХХК-д шилжүүлэх, ашиглуулах.
2.7. “Спэйсхаб” ХХК нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, “Спэйсхаб” аппликейшнийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийн лог болгон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
2.8. Хэрэглэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүй төлөлтийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэрэглэгчийн нэр, хувийн мэдээллийн дагуу биелэгдээгүй үүргийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, хайх арга хэмжээ авах эрхтэй.
2.9. Үйлчилгээний нөхцөл дээр заасан үүргээ биелүүлэхийг “Үл хөдлөх эзэсшигч”-ээс шаардах эрхтэй.
2.10. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах, шинэчлэх эрхтэй.
2.11. Хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах, нууцлах болон үйлчилгээний нөхцөл заасан холбогдох заалтуутыг зөрчсөн тохиолдолд үйлчилгээний эрхийг хаах эрхтэй.
2.12. Тухайн үйлчилгээний нөхцөл буюу хэлцэлд дурдагдаагүй хууль тогтоомжид заасан бусад эрх үүрэг.
2.13. Хэрэглэгч нь “Спэйсхаб” аппликейшнийг дараах зорилгоор ашигласан тохиолдолд урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээний эрхийг дахин ашиглах боломжгүйгээр хязгаарлах буюу үйлчилгээг ашиглах эрийг зогсоох, хаах, шалгах эрхтэй. Үүнд:
Зүй бусаар эсхүл хууль бус зорилгоор ашигласан
Зориулалтын бусаар ашигласан
Гуравдагч талд өгч ашиглуулсан тохиолдолд
Хууран мэхлэх, худал мэдээлэлд ашигласан
Олон нийтийн хэрэгслээр худал, төөрөгдөл үүсгэх мэдээлэл тараахад ашигласан
Зүй зохисгүй байдлаар, бусдад хохиролтойгоор ашигласан
2.14. Хэрэглэгч нь энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан хориглох, хязгаарлах, зогсоох, хаах арга хэмжээ авагдсан шалгагдаж байгаа тохиолдолд дахин эрх үүсгэхгүй байх эрхтэй
2.15. Хэрэглэгч нь системийн хэвийн үйл ажиллагаанд халдах (хакердах) үйлдэл, оролдлого хийсэн тохиолдолд тухайн хэрэглэгчийн эрхийг дахин ашиглах боломжгүйгээр хаах, хязгаарлах эрхтэй
2.16. Хэрэглэгч нь хууль тогтоомж болон үйлчилгээний нөхцөлийн холбогдох заалтуудыг зөрчсөн, зөрчиж магадгүй гэж үзсэн тохиолдолд үйлчилгээг ашиглах эрхийг урьдчилан сануулалгүйгээр зогсоох, хаах, шалгах эрхтэй
3. Үйлчилгээ авагч талын хүлээх эрх, үүрэг
3.1. Үйлчилгээ авагч нь энэхүү үйлчилгээний нөхцөлийн хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд “Спэйсхаб” ХХК-аас тогтоосон үйлчилгээний эрхийн хэмжээнд ашиглах, хуваан төлөлтөө төлөх үүргийг хүлээнэ.
3.2. Иргэн та “Спэйсхаб” аппликейшнд хувийн болон санхүүгийн мэдээллээ үүсгэх, эсхүл дамжуулахдаа дараах үүрэг хүлээнэ. Үүнд:
Хуурамч мэдээлэл оруулахгүй байх.
Бусдын хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулахгүй байх.
Хугацаа дуусгавар болсон бичиг баримтын мэдээлэл оруулахгүй байх.
3.3. Хэрэв та энэхүү үйлчилгээний нөхцөлийн “4.2”-д заасныг зөрчин хуурамч мэдээлэл оруулсан бол “Спэйсхаб” ХХК нь таны үйлчилгээний эрх нээлгэх хүсэлтийг хянах, эсхүл үйлчилгээний эрх нээхээс татгалзах эрхтэй.
3.4. Хэрэв Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийн “4.2”-д заасныг зөрчин бусдын нэр, хувийн болон санхүүгийн мэдээллийг ашигласан, эсхүл дамжуулсан бол “Спэйсхаб” ХХК нь таны үйлчилгээний эрх нээлгэх хүсэлтийг хянах болон үйлчилгээний эрх нээхээс татгалзах эрхтэй бөгөөд та өөрийн хууль бус үйлдлийн улмаас тухайн мэдээллийн өмчлөгч, эзэмшигч, “Спэйсхаб” ХХК-д учруулсан аливаа гэм хор, хохирлыг бүрэн хариуцна.
3.5. Үйлчилгээ авагч нь тогтоосон үйлчилгээний эрхийн хүрээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй байна.
3.6. Үйлчилгээ үзүүлэгч талын систем, программын талаар доголдол гарснаас нэхэмжлэх, гэрээ, төлбөр төлөлт саатсан зэргээс болж таны эрх зөрчигдвөл энэ талаар үйлчилгээ үзүүлэгч талд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
3.7. Үйлчилгээ авагч нь “Спэйсхаб” аппликейшн-д нэвтрэх нэр, нууц үг болон бусад мэдээллийн нууцлалаа чандлан хадгалах бөгөөд нууцлалаа алдсанаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээнэ.
3.8. Үйлчилгээ авагч нь “Спэйсхаб” аппликейшн-д нэвтрэх нэр болон нууц үгийн нууцлалыг өөрийн эцэг эх, эхнэр/нөхөр, хүүхэд болон бусад этгээдэд санаатай болон санамсаргүй байдлаар задруулсны улмаас үүсэх үр дагаврыг “Спэйсхаб” ХХК хариуцахгүй болно.
3.9. Үйлчилгээ авагчийн нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан хийгдэж буй аливаа үйл ажиллагааг эрх эзэмшигч буюу тухайн этгээд өөрөө хийж буйд тооцно.
3.10. Үйлчилгээ авагч нь “Спэйсхаб” аппликейшн-д нэвтрэх нууц үгээ алдсан байж болзошгүй тохиолдолд яаралтай солих үүрэгтэй.
3.11. Үйлчилгээ авагч нь “Спэйсхаб” аппликейшн суулгасан гар утас эсхүл төхөөрөмжөө бусдад дамжуулсан, ашиглуулсан, хэрэглүүлсэн, эсхүл хулгайд алдсан тохиолдолд үүссэн хохирол зардлыг бүрэн хариуцна.
3.12. Үйлчилгээ авагч нь “Спэйсхаб” аппликейшн суулгасан гар утас эсхүл төхөөрөмж эвдэрсэн тохиолдолд үүссэн хохирол зардлыг бүрэн хариуцна.
3.13. Үйлчилгээ авагчийн бүртгэлтэй гар утасны орох эсхүл гарах ярианы эрх нь хаагдсан тохиолдолд үүссэн хохирол зардлыг үйлчилгээ авагч өөрөө хариуцна.
3.14. Үйлчилгээ авагчийн бүртгэлтэй гар утасны дугаар сүлжээнээс гарсан тохиолдолд үүссэн хохирол зардлыг үйлчилгээ авагч өөрөө хариуцна.
3.15. Банкны болон бусад гуравдагч этгээдийн систем, үйл ажиллагааны саатлын улмаас учирсан хохирол, зардлыг “Спэйсхаб” ХХК хариуцахгүй.
3.16. Үйлчилгээ авагч нь санаатайгаар “Спэйсхаб” аппликейшнд системийн доголдол үүсгэсний улмаас үүссэн хохирлыг бүрэн хариуцна.
3.17. Үйлчилгээ авагч үйлчилгээний нөхцөлийг бүрэн ойлгоогүй, үйлчилгээ авагчийн хайхрамжгүй, болгоомжгүй үйлдэлтэй холбоотой үр дагаврыг “Спэйсхаб” ХХК хариуцахгүй.
3.18. Тухайн үйлчилгээний нөхцөл буюу хэлцэлд дурдагдаагүй хууль тогтоомжид заасан бусад эрх үүрэг.
3.10. Үйлчилгээ авагч нь хууль тогтоомж болон үйлчилгээний нөхцөлийн холбогдох заалтуудыг зөрчсөнөөс үүсэх хохирол, аливаа үүргийг дангаар хариуцах үүрэгтэй бөгөөд “Спэйсхаб” ХХК хариуцахгүй болно
4. Үйлчилгээний нөхцөлийн хугацаа
4.1. Үйлчилгээний нийт хугацаа 1 жил байх бөгөөд хэрэв талууд энэхүү үйлчилгээний нөхцөл буюу хэлцлийг дуусгавар болгохоор санал гаргаагүй бол дахин нэг жилийн хугацаагаар сунгагдсан гэж үзнэ.
4.2. Үйлчилгээний нөхцөлийг талууд дуусгавар болгохоор болбол энэ талаар хэн аль нь 14 хоногийн өмнө урьдчилж мэдэгдэх үүрэг хүлээнэ.
5. Төлбөр төлөлттэй холбоотой зохицуулалт
5.1. Манай үйлчилгээг ашигласантай холбоотойгоор хүү бодогдохгүй.
6. “Спэйсхаб” үйлчилгээний мэдээллийн нууцлал
6.1. “Спэйсхаб” ХХК нь таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглах, бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд, мэдээллийн нууцлалыг хамгаалах үүрэг хүлээнэ.
7. Үйлчилгээний оюуны өмчийн хамгаалалт
7.1. “Спэйсхаб” үйлчилгээний вэб сайт болон аппликейшн дээр байршуулсан бүхий л мэдээлэл болон контентууд нь “Спэйсхаб” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан, оюуны өмчөөр баталгаажсан өмч болно.
7.2. “Спэйсхаб” үйлчилгээний вэб сайт болон аппликейшн дээр байршуулсан бүхий л мэдээлэл болон контентууд дээр байршиж буй лого, график дизайн, таних тэмдэг зэргийг хуулбарлах, дуурайх, өөрчилж ижил төсөөтэйгөөр ашиглахыг хориглоно.
8. Хүлээх хариуцлага болон маргаан шийдвэрлэх
8.1. Үйлчилгээ үзүүлэгч, үйлчилгээ авагч талын аль аль нь энэхүү үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.
8.2. Үйлчилгээ үзүүлэгч тал нь үйлчилгээ авагч талын бусадтай байгуулсан гэрээ, хэлцэлтэй холбогдох хариуцлагыг хүлээхгүй болно.
8.3. Талууд энэхүү үйлчилгээний нөхцөлтэй холбоотой маргаан гарвал эвийн журмаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
8.4. Хэрэв уул маргааныг эвийн болон хэлэлцээний замаар шийдвэрлэж чадахгүйд хүрвэл Монгол Улсын хууль тогтоомжуудад заасан үндэслэл журмын дагуу шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ.