Нууцлалын бодлого
Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол улсын иргэн “Спэйсхаб” системийг ашиглах, хэрэглэгчээр бүртгүүлэх, “Спэйсхаб” системийг ашиглан түрээсийн талбайгаа удирдах, хянах, төлбөр тооцоо хийхтэй холбогдон хувийн мэдээллийг хэрэглэгчээс авах болон ашиглахтай холбоотой мэдээлэл өгөх зорилготой юм. Энэхүү Нууцлалын бодлого нь манай Үйлчилгээний нөхцөлийн нэмэлт бөгөөд салшгүй хэсэг юм.
1. Мэдээлэл цуглуулах
“Спэйсхаб” систем нь дараах тохиолдлуудад түрээслэгч, түрээслүүлэгч таны /цаашид “Хэрэглэгч” гэх/ мэдээллийг цуглуулна.
1.1 Хэрэглэгч гэдэг нь “Спэйсхаб” системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн, хувийн болон байгууллагын мэдээллээ оруулж буй хувь хүн хэлнэ.
1.2 Хэрэглэгч “Спэйсхаб” системд бүртгүүлэх үед хэрэглэгчийн гар утасны дугаар, цахим шуудангийн хаяг болон хэрэглэгчийн үүсгэсэн нууц үг системд хадгалагдана. Хэрэглэгчийн оруулсан нууц үгийг систем шифрлэн кодчилж хадгалах учир тухайн Хэрэглэгчээс өөр хэн нэгэн этгээд нууц үгийг мэдэх, харах боломжгүй.
1.3 Хэрэглэгч хувийн мэдээллээ оруулах үед тухайн мэдээлэл (хувийн: овог нэр, нас, хүйс, албан тушаал, байгуулагын гэх мэт таны бөглөн оруулсан мэдээллүүд) “Спэйсхаб” системд хадгалагдана.
1.4 Хэрэглэгчийн “Спэйсхаб” системд хийсэн дараах үйлдлүүдийн мэдээлэл (таны хувийн мэдээлэл, түрээсийн гэрээний мэдээлэл, төлбөрийн түүх болон хөнгөлөлт урамшууллын мэдээлэл гэх мэт) “Спэйсхаб” системд хадгалагдана.
1.5 Хэрэглэгч өөрийн хувийн Facebook хуудсаа “Спэйсхаб” системд холбосон бол Хэрэглэгчийн мэдээллийг тухайн Facebook хуудаснаас “Спэйсхаб” систем авах бөгөөд (Овог, Нэр, Цахим шуудан, Төрсөн огноо, хүйс гэх мэт) Хэрэглэгчийн нийтэд ил болгохыг зөвшөөрсөн мэдээллүүд “Спэйсхаб” системд хадгалагдах болно.
2. Хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн ашиглах вэ?
“Спэйсхаб” системийн үйлчилгээний нөхцөлийн дагуу Хэрэглэгчийн оруулсан мэдээлэл нь Хэрэглэгчийн өмч бөгөөд “Спэйсхаб” ХХК Хэрэглэгчийн зөвшөөрөлгүйгээр дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр ашиглахгүй болно.
2.1 Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч, хадгалах.
2.2 Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тэдгээрийн үнэн зөвийг шалгаж баталгаажуулах.
2.3 Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг ашиглан худалдан авалт хийх эрх нээх эсэх талаар шийдвэр гаргах.
2.4 Таны Facebook профайл найзын жагсаалт болон постыг хуулбарлан авч дүн шинжилгээ хийх, энэхүү нууцлалын бодлогод заасан зорилгоор ашиглах.
2.5 Таны оруулсан мэдээллийг “Спэйсхаб” ХХК-аас үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дотоод хэрэгцээнд ашиглах.
2.6 Таны оруулсан мэдээллийг “Спэйсхаб” систем болон түүний хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд ашиглах.
2.7 “Спэйсхаб” ХХК нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, “Спэйсхаб” системийг зүй бусаар, эсхүл хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор аппликейшнд хандах хандалт, таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийн лог болгон хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах.
2.8 Хэрэглэгч хүлээсэн үүргээ биелүүлээгүй төлөлтийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэрэглэгчийн нэр, гэрэл зураг, биелэгдээгүй үүргийн талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, эрэн хайх хуулийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авах.
3. Хэрэглэгчийн мэдээллийг бусдад түгээх
3.1 “Спэйсхаб” ХХК нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд ашиглуулахгүй, түгээхгүй бөгөөд үйлчилгээний хэрэгцээнээс гадуур аливаа зорилгоор ашиглахгүй болно.
4. Хэрэглэгчийн мэдээллийг хадгалах
4.1 “Спэйсхаб” ХХК нь Хэрэглэгчийн системд оруулсан мэдээллийг “Юнител” ХХК-н ДАТА ТӨВД дахь өөрийн серверт хадгална.
4.2 Хэрэглэгч нь “Спэйсхаб” системд нэвтрэх нэр, нууц үг болон бусад мэдээллийн нууцлалаа чандлан хадгалах бөгөөд нууцлалаа алдсанаас үүсэх хариуцлагыг өөрөө хүлээнэ.
4.3 Хэрэглэгч нь “Спэйсхаб” системд нэвтрэх нэр болон нууц үгийн нууцлалыг өөрийн эцэг эх, эхнэр/нөхөр, хүүхэд болон бусад этгээдэд санаатай болон санамсаргүй байдлаар задруулсны улмаас үүсэх үр дагаврыг “Спэйсхаб” ХХК хариуцахгүй болно.
4.4 Хэрэглэгчийн нэвтрэх нэр болон нууц үгийг ашиглан хийгдэж буй аливаа худалдан авалтыг тухайн хэрэглэгч өөрөө хийж буйд тооцно.
5. Хэрэглэгчийн мэдээллийн талаарх хэрэглэгчийн сонголт
5.1 Хэрэглэгч өөрийн оруулсан мэдээллээ (хувийн болон санхүүгийн мэдээлэл, гар утасны дугаар болон цахим шуудан гэх мэт) хэдийд ч өөрчлөх боломжтой.
5.2 Хэрэглэгч системийн цахим шуудан (и-мэйл) үйлчилгээнээс өөрийгөө хасуулах боломжтой.
5.3 Хэрэглэгч өөрийн эрхээ хаах, бүхий л оруулсан мэдээллээ устгуулах боломжтой.
6. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах тухай
6.1 Энэхүү Нууцлалын бодлого нь өөрчлөгдөх боломжтой.
6.2 Хэрэв Энэхүү Нууцлалын бодлого өөрчлөгдөх, шинэчлэгдэх тохиолдолд Хэрэглэгчийн бүртгүүлсэн цахим хаягт эсвэл “Спэйсхаб” системээр дамжуулан хэрэглэгчид мэдэгдэх болно.
6.3 Нууцлалын бодлого өөрчлөгдсөн огнооноос хойш хэрэглэгч “Спэйсхаб” системийг ашигласнаар Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
“СПЭЙСХАБ” ХХК